Б.ОД
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал болоод түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх судалгааг нийтэд нээлттэй болголоо. Энэ судалгааг 2021 оны есдүгээр сард хийжээ.
Судалгааны 32 дугаар хуудаст "Ачилтын төлбөр 100000 төгрөг болоход жолооч нарын 73 хувь нь дуртай газраа машинаа байрлуулахгүй болно гэж үзэж байна" гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Өөрөөр хэлбэл олон нийт судалгаанд үндэслэн ачилтын төлбөрийг нэмэх нь гэж харж байна. Одоогийн байдлаар машинаа ачуулсан жолооч 60 мянган төгрөг төлж, авдаг.
Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчөөс Н.Сугараас тодрууллаа. Тэрбээр "Засгийн газраас нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах бүх боломжийг судалж үзээд ямар үр дүн гарахыг харах үүрэг өгсөн. Энэ дагуу судалгаанууд хийж байгаа. Судалгааны бодит байдлыг харах гэж оролдож байгаа. Ачилтын төлбөрийн тухайд судалгааны түвшинд байна. Түүнээс төлбөрийг нэмэх шийдвэр гараагүй. Миний зүгээс ийм шийдвэр гарахгүй байх гэж харж байгаа. Асуудлыг жижиг ч гэхгүй судалж үзэх нь чухал байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn