Ч.ГАНТУЛГА
Ирэх сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022”-ыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмыг 23 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Түмэн тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг билээ. Цар тахлын улмаас хоёр жил завсардаад байсан наадмыг энэ жил аймгийнхаа төвд зохион байгуулахаар болжээ. Баярын хөтөлбөрт тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, гоё тэмээтэй сайхан хос, тайлаг тэмээний бооцоотой уралдаан зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд багтсан байна.
Эх сурвалж: www.polit.mn