Ч.ГАНТУЛГА
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл хуралджээ. Эвлэд элсэх аүсэлт гаргасан 53 хүний танилцуулга ирснээс 28 зохиолчоор бүл нэмсэн байна. Тэднээс онцолбол зохиолч Б.Гэрэлээ нь Г.Г.Маркесийн “Эзэнтний намар" романаараа "Алтан өд-2021" наадмын тэргүүн шагналыг хүртсэн орчуулагч бол Мө.Батбаяр Яруу найргийн “Намрын тэмдэглэл”, “Бүгд өөрийн гунигтай”, “Өртөөн дээр хэлэгддэг үгс”, хүүрнэл зохиолын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” номоо хэвлүүлж, Хятадын орчин үеийн нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, Чи Жи Зианы “Цасан хөшиг”, Ин Шүэ Юүний “Авга ах”, Ян Лөнкэгийн “Дин тосгоны зүүд” романыг монгол хэлнээ хөрвүүлсэн залуу орчуулагч юм байна. Харин зохиолч АБ.Дэлгэрмаагийн хувьд Английн хатан хааны нэрэмжит хүүхдийн уран зохиолын шагналт Жулиа Доналдсоны "Мөчрөн хүн", Японы зохиолч Саяака Муратагийн “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй”, Солонгосын зохиолч Ким Ионгхагийн “Эх орон чинь дуудаж байна” романууд, “Мэдрэмжийн цуврал” номыг англи, франц хэлнээс орчуулж, “365 өдөр” хүүхдийн номыг зохиосон залуу орчуулагч юм байна.
Эх сурвалж: www.polit.mn