Б.ОД

Завхан аймгийн МАН-ын хорооны гишүүдийн төлөөлөл аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

 МАН-ын хорооны гишүүн н.Тамир “Өнөөдөр Завхан аймагт шударга зарчим алдагдаж, МАНАН дэглэмийн жижигрүүлсэн хувилбар нүүрлээд байна. 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийг сонгосон. Ерөнхийлөгчөөр МАН-аас нэр дэвшигч сонгогдож, Засгийн газар МАН-аас бүрдэж, УИХ-д МАН олонх болсон. Энэ цаг хугацаатай давхцаад авлига хээл хахууль, МАНАН дэглэм Завхан аймагт нүүрлээд байна. Завхан аймгийн Засаг дарга, аймгийн намын хорооны дарга Д.Түвшинжаргал нь 2012-2016 онд Тамгын газрын дарга байсан. Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа Ардчилсан намынхантай хуйвалдаж өөрийн албан тушаалаа 76 м.кв байраар наймаалцсан. Энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ч МАНАН дэглэм нүүрлэсэн учир өнөөдрийг хүртэл хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.Бид энэ асуудлаар МАН-ын албан тушаалтнуудад хандана.Энэ сарын хоёрдугаар сарын 28-нд Завхан аймгийн намын ээлжит бага хурал болох гэж байна. Энэ хурлаар хүний эрхийг эрхийг дээдэлсэн, ардчилсан зарчимтай, чөлөөт сонгууль явуулахыг хүсэж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn