Б.ОД

Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө. 

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2011-2017 онд ямар зээл өгөх вэ гэдгийг УИХ-ын чуулганаар баталдаг байсан. Гэтэл 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр энэ заалтыг хасаад ТУЗ тус шийдвэрийг гаргадаг болсон.Хөгжлийн Банк 2017 оны хуулийн өөрчлөлтөөр дарга нарын банк болсон.  Тус  банканд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтын байгууллага аваад явсан байна. Дээрээс нь ААН-ийн нууц тул данс гүйлгээ рүү орж болохгүй. ААН-ийн захирал, Хөгжлийн Банкны дарга нарыг дуудаад зээл авсан компаниудад хэн нөлөөлсөн бэ гэдгийг шалган мөрдөх эрх байхгүй. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу хянан шалгах түр хороог байгуулах нь зөв. Ингэвэл мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй болно. Мөн шинжээч томилох бүрэн эрх бий болно" гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn