Б.ДОЛЖИНЖАВ
Улсын хэмжээнд лхагва гарагт 525 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 463380 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 293 нь орон нутагт, 232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн өдөр халдварын улмаас хоёр иргэн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар 2089 хүн цар тахлаар амиа алдлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3409 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 784 нь хүүхэд бол 208 нь жирэмсэн эмэгтэй байна.
Мөн хөнгөн хэлбэрийн оноштой 11429 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-881
Хүндэвтэр-2185
Хүнд-294
Маш хүнд-49 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn