С.САРУУЛ
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд зах, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх зэрэг бүсэд худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааны чиглэлээр нь суурьшуулахаар төлөвлөсөн байна. Улаанбаатарт томоохон 111 зах, худалдааны төв байдаг бөгөөд эдгээрт 25288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаагаа явуулдаг аж. Зах, худалдааны төв ажиллахгүй өдөр ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 10-15 хувиар буурсан үзүүлэлт гарчээ
Эх сурвалж: www.polit.mn