З.БАТЦЭЦЭГ
Прага дахь Страгов сүмийн номын сан нь дэлхийн хамгийн эртний номын сангуудын нэгд тооцогддог. Түүний ховор сан хөмрөг нь 9 дүгээр зуунаас бидэнд ирсэн бөгөөд тэнд дундад зууны эхэн үеийн олон тооны ном, гар бичмэл болон бусад баримт бичгүүдийг хадгалдаг. Албан ёсны мэдээллээр, тус сүмийн эртний танхимуудад одоо зуун гучин мянга гаруй өвөрмөц эд зүйлс, түүний дотор 1500 гаруй анхны хэвлэмэл хадгалагдаж байна.
Страговын хийд өөрөө Прага хотын гайхамшгуудын нэг юм. Фото:Владимир Снегирев
Страговын номын сангийн байр нь бас өөрийн гэсэн онцлогтой. Философи болон теологийн гэсэн хоёр үндсэн танхим нь эртний сонгодог архитектурын шилдэг бүтээлүүд бөгөөд тэдгээрийг холбосон Сонирхолтой танхим нь бүх төрлийн түүхийн гайхамшгуудаар дүүрэн байдаг. Тиймээс номын сангийн захирал Эвермод Шидловскид тавьсан хамгийн эхний асуулт бол: "Энэ өвөрмөц объектыг музей эсвэл номын сан гэж үзэх үү? аль нь зөв вэ?"
-Нэгэн цагт сүм хийд бүр номын сантай байсан бөгөөд Страганов ч мөн адил. Энэ бол музей, бас номын цуглуулга юм. Харамсалтай нь номын сан анхны хэлбэрээрээ ямар байсныг бид мэдэхгүй, учир нь тэр үеийн барилга нь хадгалагдаагүй. Галд автсан, Гуситуудын дайны үеэр болон Шведүүд Прага хотыг эзлэн авах үеэр дээрэмд өртсөн. 16 дугаар зууны сүүлчээс 17 дугаар зууны дунд үе хүртэл бидний байрладаг энэ байрны дээд хэсэгт номын сан, доод давхарт нь хөвгүүдийн сүмийн сургууль байрлаж эхэлсэн. Дараа нь тэд хийдийн өөр нэг хэсгийг сэргээн босгож эхлэхэд одоо теологийн гэж нэрлэгддэг танхим бий болсон. Зөвхөн 1727 онд номын сан одоогийн хэлбэрээ олж авсан юм.
Теологийн танхимд одоо зөвхөн шашны ном зохиол байдаг бол Философийн танхимд хууль зүй, математик, түүх, гүн ухаан, анагаах ухаан, одон орон судлал болон бусад шинжлэх ухааны бүтээлүүд багтдаг.
Самрын модон тавиур, шүүгээнүүд хаанаас бий болсныг тайлбарлая. Тэднийг Ромын эзэн хаан II Иосефын зарлигаар хаасан Зноймо хотын ойролцоо байсан өөр нэг хийдээс авчирсан. Страгов хийдийн хамба лам эдгээр тавиуруудыг худалдаж авсны дараа тэд хэмжээнээсээ хамааран Философийн танхимын орон зайд тохирохгүй байгааг ойлгосон. Тэгээд танхимыг дахин барихаар шийдсэн. Тиймээс энэ бол номын тавиурт тааруулан баригдсан дэлхийн цорын ганц номын сан юм.
Сүмийн гар бичмэлүүд Теологийн танхимд хадгалагддаг. Фото: Владимир Снегирев
-Одоо орж ирсэн хүн бүрийн гайхшралыг төрүүлдэг эдгээр тансаг интерьерүүд ховор зүйл үү, эсвэл дундад зууны үеийн номын сангууд ийм л байсан уу?
-Европ дахь номын сан нь үргэлж чухал газарт тооцогддог байсан бөгөөд тодорхой гоо зүйн шаардлагыг хангасан байх ёстой. Тус бүрийн чимэглэл нь номын сан үүссэн үеийн уламжлалтай нийцэж байдаг. Готик, Сэргэн мандалт, Барокко, Классицизм. Зочдыг гайхшруулах гэж биш мэдлэгийг хүндэлж чимдэг байсан.
-Өнөөдөр энэ баялгийг хэн ашигладаг вэ? Зөвхөн сонгогдсон хүмүүс үү?
-Хэн ч болно. Манайд 2 төрлийн үйлчлүүлэгчид ирдэг. Жуулчид энд музей үзэх гэж ирдэг, тэд Сонирхолтой танхимд нэвтрэх боломжтой, мөн зөвхөн хаалганы цаанаас теологи, гүн ухааны танхимуудын чимэглэлийг биширч болно. Мөн дэлхийн олон шилдэг бүтээлүүдийг агуулсан манай өвөрмөц урлагийн галерейг үзэх боломжтой. Хоёрдахь ангилалд, уншлагын танхимд ном, гар бичмэлтэй ажиллах боломжтой оюутнууд, аспирантууд, судлаачид ирдэг. Манай номыг гэртээ авч явах боломжгүй. Мөн танд хамгийн эртний гараар бичсэн бичвэрүүдийг өгөхөөс татгалзаж магадгүй ч та тэдгээрийг дижитал хэлбэрээр хүлээн авах болно. Бид 2001 онд цахимжуулах ажлыг эхлүүлсэн, үүнийг манай Соёлын яам дэмжиж байгаа. Жилд хорь, гучин баримт бичгийг дижитал хэлбэрт шилжүүлж байгаа. Үүнээс илүүг санхүүгийн хүндрэлээс болоод хийж чадахгүй байна. Юуны өмнө бид гар бичмэл, эрт хэвлэсэн баримт бичгийг цахимжуулахыг хичээж байгаа.
-Хамгийн ховор зүйл нь 9-р зуунд хамаарах уу? Эдгээр эртний олдворууд өнөөг хүртэл хэрхэн хадгалагдан үлдсэн нь ойлгомжгүй юм. Энэ тал дээр зарим нэг нууц байгаа бололтой?
-Тэднийг тусдаа харанхуй өрөөнд хадгалж, тохирсон температур, чийгшлийн түвшинг барьдаг. Нэмж дурдахад эртний баримт бичгүүдийг сэргээн засварлах нь бидний ажилд чухал байр суурь эзэлдэг. Тэнд үнэхээр олон янзын нарийн мэдрэмж, нууц байдаг.
-Танайх төрөөс санхүүждэг үү?
-Үгүй ээ, биднийг Страгов сүм дэмждэг. Бүр тодруулбал, бид бие даасан. Цар тахал гарахаас өмнө жуулчдад тасалбар худалдсанаас жилдээ хоёр зуун мянга орчим олдог байсан. Үүндээ сэтгэл хангалуун байдаг байлаа. Ажилтнууд цөөхөн, ердөө арван хоёр хүн. Тэд номын сангаас гадна судалгаа, соёлын төвийг бүрдүүлдэг урлагийн галерейд хоёуланд нь үйлчилдэг. Прага хотод ирдэг бүх нэр хүндтэй хүмүүс манайхаар зочилдог. Тэдний дунд хунтайж Чарльз, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ХБНГУ, Энэтхэг, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд, хатагтай А.Меркель, Ромын пап Бенедикт, сайд нар, генералууд, соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүд байсан. Страговын сүмийн номын санд зочлох нь БНЧУ-ын нийслэлд зорин ирсэн нэр хүндтэй зочдод зориулсан албан ёсны протоколын нэг хэсэг юм.
-Таны хадгалж буй бүх ном, гар бичмэлийг сайтар судалсан гэж үзэх нь зөв үү, эсвэл зарим нээлтүүд биднийг хүлээж байж болох уу?
-Хэдэн жилийн өмнө нэгэн судлаач бидэн дээр ирж, эртний Ромын архитектор Витрувийн зохиолыг судлахыг хүссэн юм. Өмнө нь олон удаа судлагдаж байсан ч тэмдэглэлийг хэн ч анзаарч харж байгаагүй. Гэтэл манай зочин эдгээр нь Сэргэн мандалтын үеийн хамгийн агуу архитекторуудын нэг Жулиано да Сангаллогийн тэмдэглэл болохыг олж мэдсэн.
-Таны бүх ховор зүйлс үнэлж баршгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Мөн тэдний ихэнх нь цуглуулагчид, хуучин номын худалдаачдын хүсэл эрмэлзэл болж байгаа нь дуудлага худалдаагаар маш ашигтайгаар зарагдах боломжтой болох нь тодорхой юм. Ховор номыг хулгайлах гэж оролдсонтой холбоотой тохиолдол түүхэнд байсан уу?
-Бид 1991 онд тооллого хийхэд тус хийд үйл ажиллагаагаа дөчин жилийн хугацаанд зогсоосон байсан тэр үед зарим бичиг баримт дутуу байсныг олж мэдсэн. Газрын зураг урагдсан 17-р зууны атласууд зовж шаналж байсан - тэд эртний хүмүүсийн дунд онцгой эрэлт хэрэгцээтэй байсан. Ховор эд зүйлс цуглуулдаг хүмүүсийн дунд эрэлт ихтэй 17-р зууны атласын газрын зураг урагдаж алга болсон. Манай Засгийн газар саяхан хоёр хуудас эртний шастируудыг дуудлага худалдаагаар арван сая крон төлж авсан.
-Страговын сүм бол мэдээж ид шидийн газар юм. Зарим ид шидийн түүхүүд номын сантай холбоотой байх нь дамжиггүй ..
-Саяхан манайд "Да Винчи код"-ын зохиолч Дан Браун ирсэн бөгөөд тэрбээр Страгов сүмийн материал дээр үндэслэн өөр бестселлер бичнэ гэж амласан, бид хүлээж байна. Ханхүү Чарльз манай танхимыг тойрон явж байгаад, хаалттай өрөөг хараад түүнийг онгойлгохыг хүсэв. Тэд түүнд: цэвэрлэгч шүүрээ хадгалдаг агуулах байдаг гэтэл. "Үгүй ээ, би түүнийг хармаар байна" гэсэн. Түүнд онгойлгож, хунтайж дээр хувин, шүүр унав. Хамгаалагчид нь үүнийг алах оролдлого гэж үзэн гар буугаа сугалж байсан.
-Залуучуудын цаасан номыг сонирхох сонирхол буурч, бүгд гаджеттай зууралдаад байна гэсэн айдас байдаг уу?
-Би үүнд харамсахгүй байна. Учир нь би трамвай болон метронд гартаа ном барьсан хүмүүсийг хардаг. Хэрэв бид Страговын тухай ярих юм бол бидэнд уран зохиол байхгүй, тодорхой төрлийн эх сурвалжууд байдаг бөгөөд түүхийг судалж буй залуучууд тэднийг үргэлж сонирхож байх болно.
Яриагаа дуусгаад Пан захирал Теологийн танхимын том хаалгыг асар том түлхүүрээр онгойлгож, биднийг өөрийн эд хөрөнгөтэй танилцахыг урив. Тэр надад хуучин хуудаснуудыг авч, энгийн зочдод нэвтрэхийг хориглодог өрөөнүүдийн дундуур алхахыг зөвшөөрөв. Та нарт л гэж хэлье, таашаал үгээр илэрхийлэхийн аргагүй байсан.
Тодруулга:
67 настай Эвермод Г.Шидловски 1990 оноос буюу Чехословак улсад социализм задарч, Страгов хийдийн ажил сэргэснээс хойш тэр даруй номын сангийн даргаар ажиллаж байна. Тэр бол түүхч мэргэжилтэй. Братиславад тэрээр теологи, Прага хотод архивт суралцаж, Ромд дадлага хийсэн. Прага хотын хамгийн сайхан үзэмжийг санал болгодог Градкани дээр байрладаг энэхүү хийд нь Чехийн нийслэлд ирсэн зочдын дунд маш их алдартай. Хуучин номын сан, урлагийн галерейгаас гадна дундад зууны үеийн гудамжаар алхаж, алдарт хийдийн шар айраг амтлах боломж нь тэдний анхаарлыг татдаг.
Эх сурвалж: www.rg.ru