З.БАТЦЭЦЭГ

“Хувь хүний өсөлтийн сургалтууд шашинтай ямар ч холбоогүй. Мянган жилийн түүхтэй "цэвэр оюун санааны сургаал"-ыг өөрсдөдөө ашиг олох сонирхлоор хэрэглэж болохгүй. Ийм сургалтад сууж байгаа хүмүүс хууран мэхлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй” гэж Далай ламын Орос, СНГ, Монгол дахь төлөөлөгч, Халимгийн хамба лам Тэло Тулку Ринбүүчи хэлсэн байна.

Өмнө нь сенатор Александр Башкин РИА Новости агентлагт хэлэхдээ, иргэдийг хууран мэхэлсэн хувийн өсөлтийн марафон, коучинг зохион байгуулагчдын үйл ажиллагаа нь ОХУ-ын Эрүүгийн хуулийн "Залилан" гэсэн зүйл ангид багтдаг гэсэн байсан. Мөн Төрийн Думын Боловсролын хорооны нэгдүгээр орлогч дарга Яна Лантратова хаврын чуулганаар луйварчидтай тэмцэхийн тулд бизнесийн-дасгалжуулагч гэх мэргэжлийг нэвтрүүлэх тухай хуулийн төслийг боловсруулна гэж мэдэгдэв. Мөн Оросын Еврейн Конгрессын Тэргүүлэгчдийн Товчооны гишүүн, бизнесмен Виктор Вексельберг хувийн өсөлт хөгжилтөд зориулсан "аймшигтай" сургалтуудыг төр хянах ёстой бөгөөд энэ нь эмгэнэлт үр дагаварт хүргэж болзошгүй гэж тэмдэглэжээ. Оросын уламжлалт шашны лам нарын төлөөлөгчид ч коучингийн ажилд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ.

"Буддын шашны үүднээс оюун ухааныг сургах нь маш чухал. Гэхдээ янз бүрийн арилжааны компани эсвэл хувь хүмүүсийн санал болгож буй сургалтууд нь оюун ухаантай огт хамаагүй. 1000 гаруй жилийн турш бий болсон цэвэр оюуны сургаалууд байдаг. Эдгээр цэвэр сургаал нь аль ч уламжлалаас үл хамааран, ямар ч тохиолдолд та өөрт ашигтай байдлаар дахин бичиж, өөрчлөхийг оролдох ёсгүй" гэж лам Тело Тулку Ринбүүчи РИА Новости агентлагт ярьжээ.

Түүний хэлснээр, ийм үйлдэл нь оюун санааны уламжлалт гүн ухааны үнэнийг сүйтгэх болно. Коучингийг шашинтай харьцуулах нь шударга бус бөгөөд ийм сургалтын аргууд нь "шашны чанартай хэзээ ч өрсөлдөх боломжгүй юм" гэж лам хэлэв. Зөвхөн мөнгө, ашиг хонжоо олох, өөрийн ашиг сонирхлоо хангах хүсэл нь ёс суртахууны хувьд хэзээ ч зөв болохгүй" гэж Ринбүүчи хэллээ. Тэрбээр цар тахлын үед дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс эдийн засгийн хүндрэлтэй тулгарч, хүн бүр амьд үлдэх шаардлагатай болсон үед "олон хүмүүс залилан хийх болсонд” харамсаж байгаагаа илэрхийлжээ.

“Би эхлээд болгоомжтой байж, коучийн хэлсэн болгонд дүн шинжилгээ хийхийг зөвлөж байна. Тэд нэрээ брэнд болгож чадна, гэхдээ энэ нь тэдний сургалтын чанар өндөр түвшинд байх болно гэсэн үг биш юм" гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: zms.mn