Ч.ТУЛГА

“Монголын балетын хөгжил” сангаас зохион байгуулдаг Олон Улсын балетын II уралдааны товыг зарлалаа. Олон бүжигчдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гүүр болдог тус наадмыг энэ жил зургаадугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Уралдаанд мэргэжлийн бүжигчдээс гадна  7-25 насны монгол болон гадаадад балетаар хичээллэдэг хэн бүхэн оролцох боломжтой юм. Энэхүү уралдаан нь олон улсын чанартай уралдааныг эх орондоо нутагшуулж, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгох зорилготой юм.

Эх сурвалж www.polit.mn