Ч.ГАН

“Худалдагч охин” уран сайхны кино Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарчээ. Энэхүү кино нь найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл юм. 17 дахь удаагаа зохион байгуулж буй тус наадам энэ удаад 76 орны найруулагч бүтээлээ сойжээ. Үүнээс шилдэг 15 киног шалгаруулахад “Худалдагч охин” кино багтсан юм. Ингэснээр тус бүтээл дараагийн шатанд Солонгос, Араб, Япон, Филипин, Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг олон орны кино уран бүтээлчдийн кинотой өрсөлдөх юм байна.

Эх сурвалж www.polit.mn