Б.ОД
Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 230.6 (16.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ өсөлтөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 136 тэрбум, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны 32 тэрбум, шуудангийн үйл ажиллагааны 11 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны дөрөвдүгээр улиралд 441 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 28.7 тэрбумаар өссөн байна.
Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч тус улиралд 4.6 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 243.7 мянган хэрэглэгчээр өссөн байна.
Эх сурвалж:www.polit.mn