“Зууны мэдээ” сонин 2021 онд Монгол улсын төр, нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт энэ зуунд ажил үйлс, амжилт бүтээлээрээ олон түмнээ манлайлж яваа хүмүүс, алдартнуудыг “Зууны хүн” булангийнхаа зочноор урьж оролцуулсан билээ. Тэдний нэг нь дэлхийн зургаа дахь тив цас мөсний орон Антрактидад хэдэнтээ очиж шинжилгээ судалгааны ажлаа хийж тэнд Монгол гэсэн нэрийг дархалсан туйл судлаач, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Дүгэржав юм.
Түүний ажил амьдрал, эрдмийн ажлын тухай “Туйл судлаач Лхамсүрэнгийн Дүгэржав” хэмээх хөрөг нийтлэлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэрэннадмидын бичснээр сонсгож байна.