Д.ДАРАМБАЗАР
Хөгжлийн банктай холбоотой болон бусад асуудлаар улс төрийн намууд нэгдэж НЭХ-НӨХ хөдөлгөөнийг хамтарч байлууллаа. Энэ хөдөлгөөний төлөөлөл монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл тайлбар өгөхдөө: Хөгжлийн банкны асуудал нь Монгол Улсад сүүлийн 20 жилийн хугацаанд банк санхүүгийн систем, тусгай зориулалтын сан, төсөв хөтөлбөрийн мөнгийг эрх мэдэлтнүүд, мэдээлэлд ойр байгаа хүмүүс хувьдаа завших, өөрсдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх байдал газар авсны тод илрэл болоод буйг харуулж байна. Түүнчлэн зөвхөн Хөгжлийн банк гэж шуугихдаа гол нь биш, цаашид нийтийн баялаг шунахай хүмүүсийн завших хэрэгсэл байж болохгүй гэдэг үүднээс улс төрийн намууд хамтраад "Нэх-Нөх" хөдөлгөөнийг байгуулахаар шийдлээ" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: www.polit.mn