Б.ДОЛЖИНЖАВ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 834 иргэнээс COVID-19 халдвар илэрсэн нь PCR шинжилгээгээр батлагдаж, нэг хүн нас баржээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 459368 болж, цар тахлаар 2077 хүн амиа алдлаа.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 479 нь Улаанбаатар хотод, 355 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1723

Хүндэвтэр-3855

Хүнд-541

Маш хүнд-48 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn