Д.АРИУН
ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад Ольхоны мөсөн баримлын  наадмын финалын шалгаруулалтад Екатеринбург, Пенза, Сочи, Хабаровск зэрэг Оросын бусад хотоос ирсэн багууд болон Монголоос ирсэн уран барималчид өрсөлдөхөөр шалгарч, Ольхонд мөсөн хотхонд уран бүтээлээ эхлүүлсэн гэж фестивалын зохион байгуулагчид мэдээлжээ. Энэ жилийн мөсөн хотхоны уран бүтээлийн агуулга цар хүрээ өргөжиж гүнзгийрсэн гэж зохион байгуулагчид www.baikal-daily.ru-д мэдээлсэн бөгөөд Сибирийн ард түмний түүх соёлын нууцад нэвтрэх утга агуулгыг бэлгэдсэн ”Эрин зууны гүнээс” гэсэн сэдвийн хүрээнд уран бүтээлчид өрсөлдөж байгаа аж. Мөсөн баримлын уралдааны шилдгүүдийн нэрсийг Ольхон мөсний баяр наадмын нээлтийн өдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр зарлана.

Эх сурвалж: zms.mn