С.САРУУЛ
Өнгөрсөн шөнө гурван аймгийн 11 суманд -40 хэмээн давж хүйтэрч хоножээ. Тодруулбал, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүртэл хүйтэрсэн байна. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бол 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрахыг ЦУОШГ-аас мэдээллээ.
Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.