Ч.Гантулга
Өвлийн олимпийн гүйлтийн цанын 10 км-ийн зайн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь манай тамирчин А.Энхтуулын үндсэн төрөл юм.Эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайн уралдаанд нийт 98 тамирчин оролцсоноос А.Энхтуул 37 минут 02.5 секундийн амжилтаар 85-р байр эзэллээ. Тэрбээр 98 тамирчнаас 96-д эрэмбэлэгдэн оролцсон юм. Түүний хувьд 13 тамирчныг ардаа орхижээ. Энэ төрөлд Норвегийн тамирчин Тереза Йохауг 28 минут 06.3 секундэд барианд орсноор алтан медаль хүртсэн байна. Харин түүний араас Финландын тамирчин Кертту Нисканен 28 минут 06.7 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг мөн Финландын тамирчин Криста Пармакоски зүүлээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 15 км-ийн зайн уралдаанд манай тамирчин Б.Ачбадрах уралдах юм.
Эх сурвалж www.polit.mn