Ч.Тулга

Цэрэг эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлэх зорилготой “Хүн домог” бүжгийн үндэсний их наадмыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Наадмыг “Бүжгийн спорт”, “Үндэсний нийтийн цэнгээнт бүжиг”, “Орчин цагийн нийтийн цэнгээнт бүжиг”, “Монгол ардын бүжиг”, “Хип хоп”, “К-поп”, “Хамтлаг бүжиг”, “Хосын бүжиг”, “Ганцаарчилсан трөл” гэсэн үндсэн төрлөөр зохион байгуулах юм байна. Хүссэн хүн бүхэн оролуох боломжтой тус наадмын бүртгэл энэ сарын 16-нд дуусах аж. Төрөл тус бүрт гурван байр шалгаруулах ба тэргүүн байрыг өргөмжлөл 1.5 сая төгрөгөөр мялаах юм байна.

Эх сурвалж www.polit.mn