Б.ОД
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд хүлээн авахаар Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдээлсэн.
Гэвч, Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор нэр бүхий иргэний мэдээлэлд үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж Улсын дээд шүүхэд мэдэгджээ.
Эх сурвалж:www.polit.mn