С.САРУУЛ
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1192 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 452882 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
593 нь Улаанбаатар хотод,
599 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас 41-ээс дээш насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2062 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21895 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн - 1,364
Хүндэвтэр - 3,490
Хүнд - 537
Маш хүнд – 60 хүн байна.
Эх сурвалж: www.polit.mn