З.Батцэцэг

Орос, Хятад хоёр барууны хориг арга хэмжээг тойрч, арилжаа худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтээ ашиглах боллоо. НАТО-г өргөжүүлэх асуудлаар өрнөдийн орнуудтай маргаантай байгаа Москваг Бээжин албан ёсоор дэмжих болов.

"Энэ хоёр их гүрэн одоо нэгдсэн нь хар дарсан зүүд мэт. Гэтэл Европ төрсөн өдрийн бялуунаас болж маргалдаж байдаг. Бид сүйрлээ" гэж британичууд тайлбарлаж байна.

Орос, Хятад хоёр барууны хориг арга хэмжээг тойрч, үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдаа хийхээр төлөвлөж байна гэж Ерөнхийлөгч В.Путин Бээжинд хийх айлчлалынхаа өмнө Хятадын төрийн мэдээллийн агентлагт нийтэлсэн нийтлэлдээ бичжээ.

"Москва, Бээжин хоёр экспансионист амбийцын эсрэг эвслээ бэхжүүлж, ардчилал, хүний ​​эрхийн талаарх барууны стандартыг үгүйсгэж байна" гэж Британийн “Таймс” сонин тайлбарлав.

Үүнээс гадна НАТО-г өргөжүүлэх асуудлаар өрнөдийн орнуудтай маргаантай байгаа Оросыг Хятад албан ёсоор дэмжинэ гэдгийг Кремль мэдэгдсэн гэж тус сонинд бичжээ.

Маргааш нь В.Путин Бээжинд болох өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцсон  бол харин АНУ, Их Британи, Герман, Канад, Австрали, Шинэ Зеланд, Японы удирдагчид ирээгүй билээ.

Эх сурвалж: inosmi.ru