Б.ОД
НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, доктор Б.Сувд амны хаалтыг зөв зүүх дадлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халдвартай болон халдвар аваагүй хүн хоёулаа амны хаалт зүүгээгүй үедээ ярих, дуулах зэргээр хоорондоо харилцах үед халдвар дамжуулах эрсдэл нь 90 хувь, халдвартай хүн амны хаалтгүй, халдвар аваагүй хүн амны хаалттай үед 30 хувь байна. Харин халдвартай хүн амны хаалттай, халдвар аваагүй хүн амны хаалтгүй үед таван хувь, аль, аль нь амны хаалт зүүсэн үед 1.5 хувь, аль, аль нь амны хаалт зүүж, хоёр метрийн зай барьсан тохиолдолд халдвар дамжуулах эрсдэл 0 хувь гэж туршилтаар батлагджээ.Зарим үед хүмүүс зүүсэн амны хаалтаа нугалаад халаасандаа хийх, цантсан амны хаалттай нүүрэндээ хүрэх, арчаад эргүүлээд зүүх зэрэг буруу үйлдлүүд ажиглагдаж байна. Хоёр цаг зүүх ёстой амны хаалтыг хоёр цагт л багтааж зүүх нь зөв. Хэрэв амны хаалт цантсан бол дотогшоо шүлс нэвтрүүлж, гадагшаа ч шүлсийг нэвтрүүлнэ гэсэн үг тул цантсан бол хэдэн цаг ч болсон хамаагүй шууд хаях ёстой" гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn