Б.ОД
МСҮТ болон их, дээд сургуулийн хичээл өнөөдрөөс цахимаар эхэллээ. Ингэхдээ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор хойшлуулж, хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цахимаар эхлүүлэхээр болсон.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэ жил 4-5 настнуудыг цэцэрлэгт хүлээн авсан бол ирэх долоо хоногоос эхлэн гурван настнууд суралцах боломжтой болж байна. Тодруулбал, цэцэрлэгийн сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлж, 3-5 настнуудыг хамруулах болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн билээ.
Ингэснээр өмнө нь суралцаж байгаагүй хүүхдүүдийг хэрхэн бүртгэх талаар болон суралцагчийн тоо хэдээр нэмэгдэх тооцоололтой байгааг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмараас тодруулахад "Өнөөдөр алба хэлтсүүд тоон мэдээллүүдээ нэгтгэн, цахимаар хуралдаж байна. Маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.
Эх сурвалж:www.polit.mn