Ч.Гантулга

Монгол Улсын Ардын багш, гавьяат жүжигчин Г.Долгорсүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан” ирэх сарын 1-нээс эхлэх нь ээ. Бүжигчин Г.Долгорсүрэн нь 1937 онд жолоочийн курст сурч, Дотоод яамны эмнэлэгт жолоочоор ажиллангаа сайн дурын уран сайханд явж эхэлжээ. 1942 онд театрын сургуульд элсэж, бүжигчин мэргэжил эзэмшсэн байна. Тэрбээр 1960-аад оны сүүлчээс ХБДС-д бүжгийн ангийг байгуулж, монгол бүжгийн багшаар ажилласан юм. Энэ хугацаандаа мэргэжлийн бүжигчдийг сургаж бэлтгэх судалгааныхаа материал дээр үндэслэсэн таван жилийн хөтөлбөртэй бүрэн хэмжээний сургалтын программ зохиосон билээ. Одоо ч үе үеийн бүжигчид Г.Долгорсүрэн багшийн арга барил, дэгээр уран бүтээлээ туурвидаг юм.

Эх сурвалж www.polit.mn