С.САРУУЛ

Санхүүгийн зохицуулах хорооноос коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн хугацаа сунгагдсан тул “Хадгаламж зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн санг байгуулж, зарцуулах журам”-д өөрчлөлт оруулахаар  шийдвэрлэжээ. Тодруулбал, зээлдэгчид өмнө нь мөрдөгдөж байсан үйлчлэлийн хүрээнд зээлийн мэдээллийн санд ангилал буурах эрсдэл үүсэх, зээлдэгчид очих зээлийн хүүгийн дарамтад  орох, хадгаламж  зээлийн хоршоодын зээлийн багцын чанар муудахаас сэргийлэх зорилготой актив ангиллын хугацааг үе шаттайгаар буюу 30 хоногоор бууруулав. 

Түүнчлэн хуралдаанаар нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, хоёр компанийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон өрийг хувьцаагаар солих зорилгоор хаалттай хүрээнд гаргаж буй энгийн хувьцааг бүртгэхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn