З.БАТЦЭЦЭГ

 

Америкийн “AGM-183A” хэт авианы пуужингийн ARRW (Агаараар хөөргөсөн шуурхай хариу арга хэмжээ авах зэвсэг) хөтөлбөрийн хүрээнд хийсэн шинэ туршилт амжилтгүй болсон байна. Энэ тухай АНУ-ын Агаарын цэргийн хүчний “The War Zone” сайт мэдээлжээ.

Пуужин хөөргөгчийн туршилтыг пүрэв гарагт хийсэн байна. Туршилтын пуужинг “В-52” стратегийн бөмбөгдөгч онгоцноос хөөргөсөн. Энэ нь дууны хурднаас тав дахин их хурдасгах төлөвтэй ажээ.

"Пуужингууд үл мэдэгдэх асуудлаас болж салахаас өмнө, хөөргөх ажиллагааны дараалал тасалдсан" гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний төлөөлөгч хэлэв. Тэрбээр цааш нь "Пуужинг үйлдвэрлэгчид буцаан өгч, телеметрийн дүн шинжилгээ, самбар дээрх мэдээллийг нэн даруй судлах болно гэжээ. Харин АНУ-ын армийн удирдлагуудын зүгээс "нислэгийн туршилтаа аль болох хурдан сэргээнэ" гэж найдаж байна” гэж байр сууриа илэрхийлсэн байна. Сайтад мэдээлснээр энэ нь пуужингийн гурав дахь удаагийн амжилтгүй туршилт юм. Мэргэжилтнүүд ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.20 ДАВАА № 248, 249 (6725, 6726)