Б.ОД

 “Чингис хаан" музейн бүтээн байгуулалт дуусч саяхан ашиглалтад орсон. Одоо музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажил үлдээд байна. 2021 онд “Чингис хаан” музейн сан хөмрөгт долоо орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт баталжээ.

 Музейн талбайн хувьд Ази тивдээ тавдугаарт орох том зай багтаамжтайгаараа онцлог. Энэ музейд орчин үеийн виртуал, дижитал технологийн шийдлүүдийг нэвтрүүлж байгаа. Нийтдээ 40 орчим контент хэлбэрийн үзмэр байршуулахаар төлөвлөжээ.

Музейн үзмэр дэглэлтийн төлөвлөгөөнд туссанаар 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэхээр төлөвлөжээ. Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна. Үүний 80 гаруй хувь нь эх үзмэр, бусад 20 хувь нь гадаад улсуудад буй дурсгалуудын А хуулбар байхаар тооцоолсон. Гадаадаас 106 ширхэг үзмэр авч ирэх байснаас одоогийн байдлаар Орос, Хятад, Япон, Австри, Франц, Их Британи зэрэг улсуудаас үзмэрээ авчээ.

Эх сурвалж:www.polit.mn