С.САРУУЛ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаж, яллах дүгнэлт үйлдэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Гэвч хэргийн материал дутуу байсан гэж үзэн прокурорт буцаасан байна.Н.Түвшинбаяр нь өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж байсан юм.

Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn