С.САРУУЛ
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт амжилттай үргэлжилж өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 22 цэгт 167 эмч, эмнэлгийн ажилтан ажилласан. Харин 772 хүн л вакцинжуулалтад хамрагдлаа. Тиймээс бид бүтэн сайн өдөр эрүүл мэндийн ажилчдыг амраахаар болсон байна. амраахаар болсон. Харин иргэд даваагаас бямба гарагийн хооронд гэртээ аль ойрхон цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.

Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэд халдварын эрсдэлд өртөх, халдвар авсан тохиолдолд хүндрэх, эмнэлэгт хэвтэх тохиолдол бага байна гэсэн олон улсын судалгаа гарсан байна.

Эх сурвалж: www.polit.mn