З.БАТЦЭЦЭГ

Европын холбоо Украинд бие даасан цэргийн сургалтын төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ тухай Европын холбооны гадаад бодлогын дотоод баримт бичгээс эш татан ням гарагт “Welt am Sonntag” сонин мэдээлэв. Ийм үүрэг даалгавар нь “хил дээр Оросын цэргийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаатай холбогдуулан Украинтай эв санааны нэгдлийн илэрхийлэл болохоос гадна Крымтэй холбоотой нөхцөл байдлыг харгалзан үзэж байна” гэж сонин мэдээлэв. Хэрэв энэ даалгавар биеллээ олбол Украйн дахь Европын холбооны цэргийн зөвлөх, сургалтын төлөөлөгчийн газар гэж нэрлэгдэх болно. (EU Military Advisory and Training Mission Ukraine). Сонинд бичснээр Украины Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамны тэргүүнүүд Европын холбооны цэргийн сургалтын төлөөлөгчийн газар байгуулах хүсэлт тавьсан бөгөөд тэд Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жосеп Борреллд долдугаар сард захидал илгээсэн байна. Нэмж дурдахад уг баримт бичигт Европын холбоо Украины армийн цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд туслах өөр гурван аргыг жагсаажээ. Боломжит хувилбаруудын нэг нь 2014 онд байгуулагдсан Украйн дахь Европын холбооны иргэний аюулгүй байдлын төлөөлөгчийн газрыг өргөжүүлэх явдал юм.

Эх сурвалж: www.polit.mn