Г.ЖАВХЛАН

Францын зурагчин Франсуа Поммери дайны өмнө буюу 1969, 1974 онд Афганистанаар аялахдаа эдгээр гэрэл зургийг даржээ. Найрсаг, баяр хөөртэй афганчууд болон байгалийн өвөрмөц тогтоцыг гэрэл зурагтаа буулгасан байна. Тэрбээр 1969 онд Францаас автомашинаар аялж Афганистаны Нуристанд очиж байв.

Афганистанд эхнэр, найзуудын хамт 1974 онд ирэхдээ дарсан зураг. Тэр үед Кабул хот найрсаг, хөл хөдөлгөөн ихтэй хот байжээ.
Померри "Бид тэнд сарын хугацааг өнгөрөөсөн. Ерөнхий сайд өөрийн үеэл хааныг түлхэн унагасныг эс тооцвол 1969 оноос хойш энд юу ч өөрчлөгдсөнгүй".

 

Афганистаны гурав дахь том хот Герат. Илжиг тэрэгний өмнөх толгойгоо халхалсан эмэгтэйчүүд.

 

Мэдлэгийг үеэс үед дамжуулдаг: Хүүд нэхэх машин дээр хэрхэн ажиллахыг зааж буй нь.

 

Гератын гудамжинд тоглож буй хүү. 1974 он.

 

Нуристаны Вайгал тосгоны хос. 1969 он

 

Вайгал тосгоны хос. Түүний уулзсан бүх хүн дуртайяа гэрэл зурагаа даруулдаг байв.

Нуристаны оршин суугчид далайн төвшнөөс 1800 метрийн өндөрт өвсөн овоохойд амьдардаг.

 

Домогт өгүүлснээр Нуристан хотын оршин суугчид бол Македоны Александрын удам юм. Нутгийн иргэдийн дунд заримдаа цэнхэр нүдтэй, шаргал үстэй хүмүүс тааралдах нь анхаарал татна.

 

Нутгийн иргэн наранд амарч байна.

 

Хаалттай газар очихоос айгаагүй зурагчин: "Миний найзууд 1965 онд Нуристанд ирэхдээ тэднийг оруулаагүй нэгэн гайхалтай газрын тухай ярьсан юм. Нэвтрэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай. Би адал явдал хайхаар тийшээ явлаа"

 

Шил үлээгч. 

 

Бамиян хүрэх зам дахь дугуй засвар.

 

Кабулын гудамж.

 

Уулсын хооронд орших тунгалаг нуур.

 

Поммери тус улсад хоёр дахь удаагаа айлчлахдаа Бамиян хотод очиж, хаданд сийлсэн Буддаг үзэв.

 

Талибаны дайчид 2001 онд хөшөөг сүйтгэжээ.

Буддын хөшөө алсаас.

 

Афганистан дахь анхны цэцэрлэгт хүрээлэн: "Банди Амир" байгалийн цогцолборт газар.

Поммери: "Хүмүүс биднийг Франц эмч хэмээн дуудаж тэдний өвчин, бэртлийг эмчлэхийг гуйсан. Гэхдээ бид тэдэнд цүнхэн дэх тосоо өгөхөөс илүү тус хүргэж чадаагүй"

 

Хэлний бэрхшээлээс болж  тэдэнтэй тэмдэглэлийн дэвтэр дээр зурж харилцаж байв.

 

Кабулаас ирсэн автобус шатахуун түгээх станцын дэргэд зогсов.

 

Бамиян явах замд таарсан хоёр.

 

Чимэглэсэн ачааны машин, 1974 он

 

Кабул хотын жижиг гол. Гүүрэн дээр иргэд хивсээ хатаана.

 

Франсуа Поммери. Нуристан, 1969 он.