Т.САЙХАН

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /08.26/ их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2021-2022 оны хичээлийн шинэ жилд 88 их, дээд сургуулийн 147 мянган оюутан суралцана. Үүнээс хөдөө орон нутгаас 74523 оюутан Улаанбаатар хотод ирж суралцана. Улсын хэмжээнд 71 оюутны дотуур байр бий. Тусгаарлах байраар ашигласан найман дотуур байрыг нь халдваргүйжүүлж, чөлөөлсөн. Дотуур байруудад 11359 оюутан амьдардаг. Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил 40420 шалгуулагч бүртгүүлснээс 90 гаруй хувь нь шалгалтад орсон. Батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байгаа бөгөөд нийт 36782 хүүхэд батламжаа авч байна. Өмчийн хэлбэр харгалзаж, их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй. Хичээлийн сонголт, суудал барьцаалж сургалтын төлбөр нэмэхгүй.Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно" гэдгийг хэллээ. 

Эх сурвалж: www.polit.mn