Т.САЙХАН

Нийт нутгаар ойрын өдрүүдэд сэрүүсч, бороо хур ихээр орж, зарим нутагт анхны цас оржээ.  Тухайлбал, өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд Завхан аймгийн нутгаар цас хаялж Эрдэнэхайрхан, Тэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан сумдын нутгаар их хэмжээний цас оржээ. Мөн Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн тул замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. 

Харин ЦУОШГ-аас Цаг уурын урьдчилсан төлөв байдлын  мэдээллээр энэ сарын 22-23-нд шилжих шөнө хойд талын нутгаар буюу Хангайн нурууны уулсаар цас орно. Харин төвийн нутгаар цас орохгүй. Нийслэлд ойрын өдрүүдэд сэрүүсч түр зуурын бороотой байх төлөв ажиглагдаж байна. Олон жилийн дунджаар уулархаг нутгаар цочир хүйтэрч цас орох нь хэвийн үзэгдэл. Одоогоор Хөвсгөл, Завхан, Говь-алтай зэрэг хэд хэдэн аймагт цас орсон байна. Иймд малчид иргэд, тээвэрчдийн тухайд хол замд гарах бол бэлтгэлээ сайтар базааж, үерлэсэн гол мөрнөөр зам товчилж зорчихгүй байхыг анхааруулья  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn