Ч.ЗОТОЛ

Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт яруу найрагчийгтодруулдаг  “Болор цом” наадмын томоохон ивээн тэтгэгчдийн нэг нь үндэсний хувцас үйлдвэрлэлийн “Ур Ундрах” компани байсаар ирсэн юм. Тус компаниас 38 дахь удаагийн “Болор цом” наадмын эзэн Монголынүндэсний олон нийтийн радиогийн редактор, яруунайрагч О.Цэнд-Аюушийн мялаалгын дээлийг  гардуулан өглөө. Цар тахлын дэглэм, мөн найрагчид өөрт нь яг таарсан  дээлийг оёж өгөхөөр ийнхүү   хугацаа хойшилсон байна. 

О.Цэнд-Аюуш энэ үеэр   “Ур ундрах”-ийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяа гэж ховорсайхан сэтгэлтэй, уран үйлчин  эгч байдаг юм. “Болор цом”-ын мялаалгын дээлийг минь надад яг таарууланурлаж өгөв. Салонд нь нарийн сайхан хийцтэй дээл, торгон хүрэм, монгол хонины ноосон бүрх, үхрийнширэн гутал, цамц, монгол малгай, ороолт гээд цөмбайна. Маш их баярлалаа Үйл арвин, үйлс нь дэлгэрчявах болтугай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.  

Үндэсний хувцас үйлдвэрлэлийн “Ур Ундрах компани 2002 оноос эхлэн 18 жил   “Болор цом” наадмын тэргүүн найрагчийг   дээлээр мялааж  ирсэн юм. Тус компанийн кахирал,  Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяа хэлэхдээ “Би утга зохиолд хайртай. МЗЭ-ийн байгууллага бол Монголын шилдэг сэхээтнүүд, авьяаслаг зохиолч, найрагчид, соён гэгээрүүлэгчдийннэгдэл юм. Тиймээс би  хэзээ ч нүүр буруулалгүйдэмжиж, ивээн тэтгэж ирсэн. Нийгмийн түүчээ болсонуран бүтээлийг хойч үед өвлүүлэх, залуу үеэ дэмжижгаргаж ирэх, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд ньулам их амжилт ерөөж,  монгол үндэсний хувцсааүргэлж Дашдоржийн Нацагдорж шигээ өмсч байгаасайгэж хүсч ерөөж байдаг даа” гэв. 

Эх сурвалж: www.polit.mn