Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Хүндийн өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байрт эзэллээ. Манай тамирчин огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн. Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн ч харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн 87 кг-ын дүн

1.Ван Жоу Юу (БНХАУ) 120 кг+150 кг=270 кг

2.Т.Салазар (Эквадор) 113 кг+150 кг=263 кг

3. С.Фегуэро (Доминикан) 116 кг+140 кг=256 кг

4.М.АНХЦЭЦЭГ (МОНГОЛ) 110 кг+142 кг=252 кг өргөжээ. 

Эх сурвалж:www.polit.mn