Бидний эсрэг бүгд ажиллалаа. Английн багийн талд шүүгчдийн баг үйлчилсэнд Данийн багийн тоглогчид, арын албаныхан, бид бүгд  сэтгэл гонсойлоо. 11 метрийн торгуулийн цохилт  заасан. Тэр үед талбайд хоёр бөмбөг байсан. Шүүгч нар тоглолтыг зогсоогоогүй хэрнээ манай хаалганд торгуулийн цохилт заасан. Торгуулийн цохилт өгөх алдааг манай тоглогчид огт гаргаагүйг бид дахин дахин нягталсан. Сэтгэл үнэхээр гонсойж байна.

Уг нь бид чадах бүхнээ хийсэн. Довтоллоо, хамгааллаа. Английн багийн хаалгыг “ норголоо” 1:0-ээр тэргүүллээ. Битүү хамгаалаад дуусдаг байж гэж гэмшлээ.  Тэгсэн бол  бид өдийд финалд шалгарчихсан байх байлаа. Гэвч хамгаалалтанд алдаа гаргаж, өөртөө гоол оруулж, унаж явсан өрсөлдөгчөө өргөөд босгочихлоо. Янз бүрийн шалтаг, шалтгаанаас болж финалд шалгарах боломжоо алдлаа гэж Данийн дасгалжуулагч К.Юльманн тоглолтыг дүгнэлээ.

Эх сурвалж: www.control.mn