Б.ДОЛЖИНЖАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт маргааш 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.Үүнтэй холбоотойгоор дархаажуулалтын цэгүүд ажиллахгүй болохыг нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.Харин Пүрэв гарагаас тухайн цэгүүд хуваарийн дагуу ажиллах юм.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл өгсөн.
Энэ үеэрээ тэрбээр "Орон нутагт зорилтот бүлгийн иргэдийн 67.2, нийслэлд 85.3 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан. Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч орон нутагт вакцины эхний тунгаа хийлгээд 21 буюу түүнээс дээш хоносон 131 мянган иргэн байна. Энэ иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүрэн тунгаа авах шаардлагатай. Түүнчлэн Улаанбаатарт товлосон хугацаанд давтан тунгаа хийлгээгүй 117 мянган иргэн байгаа. Вакцины бүрэн тунд хамрагдсанаар халдвараас хамгаалагдах учир товлолт хугацаандаа багтан өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцинаа хийлгэхийг уриалж байна. Олныг хамарсан цар тахлын үед зорилтот бүлгийнхээ 95 буюу түүнээс дээш хувийг дархлаажуулж байж нийт хүн амаа дам аргаар халдвараас сэргийлдэг. Хүн амын 40 хувиа хамгаалахын тулд зорилтот бүлгийнхэн товлолт хугацаандаа вакциндаа хамрагдах шаардлагатай байна" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn