Т.САЙХАН

МҮОХ-ын ерөнхилөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орсон байна. Тэрбээр өнгөрсөндөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуугаар Улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн бөгөөд түүнийг 40 гаруй хоног баривчлан саатуулсны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр суллаж, хилийн хориг тавьсан юм.

Тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж  МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлсэн тухай хэвлэлээр цацагдсан ч, энэ нь худлаа бололтой. Түүний хэрэг шүүхээр эцэслэгдэн тогтоогдоогүй тулд үүрэгт ажлаа үргэлжүүлэн хийхээр болжээ.

Харин олон нийтийн зүгээс түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхийг шаардах болсон. Мөн Ерөнхий сайдын зөвлөх түүний хэргийг шүүх цагдаагийнхан шударгааг шийдэх эсэхийг анхааралтай харж байгаа юм.  Н.Түвшинбаярт зодуулж, хүнд бэртэл авсан Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байгаа  юм.

Эх сурвалж:www.polit.mn