С.САРУУЛ

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал болж "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа зарлалаа. Тус хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдсэн байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон аж.

Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболын Батцэцэг

76 кг: Очирбатын Бурмаа нар оролцоно.

Эх сурвалж: www.polit.mn