Б.ОД

COVID-19 халдвар  20 аймагт тархаад байна. Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн  хугацаанд 5849 хүнд PCR шинжилгээ хийхэд 630 тохиолдол шинээр бүртгэгдсэний 49 нь орон нутагт гарчээ.  Энэ хугацаанд таван хүн нас барж, амиа алдсан хүний тоо 266 боллоо.Монгол Улсад коронавирусын халдвар оргил үедээ хүрч, шинэ тохиолдол 1200 давж байх үед 13000 гаруй PCR шинжилгээ хийж байв. Тиймээс халдварын тархалт буурсан гэж тайвширч болохгүйг ЭМЯ-наас анхаарууллаа.

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг  энэ сарын 22-ноос нээсэнтэй холбоотойгоор шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдэж, сайн дураар шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсээс халдвар илэрч байгааг ЭМЯ мэдээллээ.

Говьсүмбэр аймагт 16,Баянхонгор аймагт 24, Дундговь аймагт 21 хоногийн турш шинээр халдвар илрээгүй байна. Мөн Хэнтий аймагт ес, Дорноговь аймагт зургаан хоног халдварын тоо нэмэгдээгүй байгаа бол бусад аймагт халдварын тархалт буурахгүй хэвээр байна.  Тиймээс вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг санууллаа. 

 Эх сурвалж:www.polit.mn