С.САРУУЛ

ШӨХТГ-т томоохон зах, худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт олгохгүй байна гэх гомдол, мэдээллийг иргэд тасралтгүй гаргадаг. Тэгвэл ШӨХТГ-аас нийслэлд байрлах бүх зах, худалдааны төвүүдэд, тэр дундаа махны худалдаа эрхлэгчдэд НӨАТ-ын баримтыг худалдан авагч бүрт заавал олгох тухай шаардлагыг хэд хэдэн удаа хүргүүлсэн байна. Худалдаа эрхлэгч болон аж ахуй нэгжүүдийн зүгээс махны худалдаанд баримт олгох нь хүндрэлтэй ба POS машиныг хэрэглэх боломжгүй гэх мэт тайлбарыг тавьсаар өдийг хүрсэн.

Харин БЗД-т байрлах “Жуков” худалдааны төв шаардлагын дагуу махны худалдааны төлбөрийн нэгдсэн системийг бий болгож, НӨАТ-ын баримтыг хэрэглэгчдэд олгодог болжээ.

Эх сурвалж: www.polit.mn