З.Батцэцэг

 Словенид ирээд хөл хорионд орохгүйн тулд дор хаяж 21 хоногийн өмнө вакцин хийлгэсэн байх шаардлагатай.  Мөн Johnson&Johnson вакцин хийлгэсэн бол бас хөл хорионд орохгүй.

Словений Засгийн газраас тус улсын хилээр нэвтрэхэд вакцинтай иргэдийг 10 хоногийн хөл хорионд орох шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймээс зөвшөөрөгдсөн вакцины жагсаалтыг тэллээ.

“Нэмэлт өөрчлөлтөд <....>Гамалейн нэрэмжит эпидемиологийн үндэсний төвийн “Спутник V”, Johnson&Johnson компанийэ вакцинуудыг бүс хоорондын шилжилтэнд нэмж бүртгэлээ”.

Словенд ирээд хөл хорионд орохгүйн тулд дор хаяж 21 хоногийн өмнө вакцин хийлгэсэн байх шаардлагатай.  Вакцин хийлгэсэнийг батлах баримттай байхад заавал Ковид-19-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй. Хил нэвтрэх дүрэмийн өөрчлөлт Словений засгийн газрын сонинд нийтэлсний дараа хүчин төгөлдөр болно.

Өмнө нь BioNTech, Pfizer, AstraZeneca, Moderna зэрэг вакцин хийлгэсэн хүмүүс хөл хориогүй хил нэвтэрч байсан билээ.

Америкийн Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр Словенид коронавирусын халдвар авсан хүний тоо 229 076 байгаа юм. 4 дүгээр сарын 12нд Словен улс 10 сараас эхлэн мөрдөж байсан хөл хориогоо суллаа. Үүнээс гадна бага сургууль танхимаар орж эхлэн, үйлчилгээ соёлын байгууллагууд эргээд ажиллаж эхэлжээ.

Өмнө Словенм AstraZeneca-ийн вакциныг бүлэн үүсгэж байгаа шалтгаанаар зогсоосон байсан. Дараа нь ЕХ-ны зохицуулах хорооноос AstraZeneca вакцин бүлэн үүсгэдгийг баталсан. Гэхдээ тэрээр вакцины ач холбогдол, үүсэх эрсдлээс илүү өндөр гэдгийн онцлон хэлсэн билээ.

Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Хорват улс “Спутник V” вакцин хийлгэсэн хүнийг хилээр нэвтэрхийг зөвшөөрч байгаа юм. Хорватын нийгмийн эрүүл мэндийн газрын захирал Крунослав Чапак хэлэхдээ ямар ч вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа  хил нэвтэрхийг зөвшөөрнө гэжээ.

Эх сурвалж: www.rbc.ru