Б.ДОЛЖИН
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд 590 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллав.
Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт төөрсөн дээрх иргэдээс алба хаагчид 580 иргэнийг эсэн мэнд олжээ. Мөн Сүхбаатар аймагт сураггүй болсон иргэнийг өнөөдөр 11:40 цагт эсэн мэнд олж, эрлийн ажиллагааг зогсоосон байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн амиа алдсан гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn