Б.ОД
Завхан аймгийн Шилүүстэй суманд COVID-19 халдвар авч, эмчлүүлж байгаа зургаан иргэнээс хоёр нь эдгэрч, өчигдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ. Энэ нь COVID-19 -ийг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, орон нутгийн онцлогт тохируулан эмчилсэн анхны тохиолдол болсон байна.Тодруулбал, Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж COVID-19 халдвар авсан нь гуравдугаар сарын 3-нд батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байгаа юм.
Тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс дахин хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Ингэснээр Завхан аймагт дөрвөн иргэн халдвар аваад буй юм. Шинээр халдвар авсан хоёр иргэнийг сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүлжээ. Тиймээс Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 31-нийг хүртэл хязгаарласан. Аймаг дотроо болон Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Эх сурвалж:www.polit.mn