Б.ОД
Улаанбаатар хотын иргэдийг COVID-19 эсрэг вакцинд өнөөдрөөс хамруулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах салбарынхныг танилцууллаа.
Тэрээр “Худалдаа, үйлдвэр болон боловсролын үйлчилгээний хүмүүсээ эхний ээлжинд вакцинд хамруулахаар Засгийн газар, ЭМЯ-наас шийдсэн. Иймээс өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны нийт 15391 хүнийг вакцинд хамруулна. Явуулын байдлаар вакцин хийх нь эрсдэлтэй. Ямар нэгэн эмнэлгийн орчинд, эсвэл төвлөрсөн цэгүүдэд яаралтай тусламж, амилуулах тусламжийн багийнхнаа бэлэн байлгасан орчинд вакциныг тарих нь зүйтэй” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn