Б.ОД
Нийслэл хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт өчигдөр шилжүүлсэн. Энэ хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, бүх гудамж, чиглэлд цагдаа, төрийн албаныхан 24 цаг хамгаалалтад гарч байна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан гурван ээлжээр буюу найман цагаар ажиллах юм. Харин иргэд зөвхөн гурван чиглэлээр гэрээс гарах боломжтой. Тодруулбал,
- Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
- Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
- Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.
Хүнсний томоохон 41 зах, худалдааны төв энэ сарын 16-ныг хүртэл амарна. Харин 4297 хүнсний дэлгүүр ажиллана.
Эх сурвалж:www.polit.mn