З.Батцэцэг

Хоол зүйчид өглөөний цайнд идэхэд хамгийн тохиромжтой зутанг нэрлэлээ. Тэдний зөвлөгөө Cursorinfoсайт дээр нийтлэгджээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар бор будааны каш нь ислэг, витамин Е, РР, В1, В2, фолийн болон органик хүчлээр баялаг юм байна. Энэ бол өглөөний цайнд идэхэд тохиромжтой хүнсний нэг гэнэ. Хүүхдүүд идэхэд ч мөн тохиромжтой юм байна.

Будааны каш нь харшил өгдөггүй. Будаанд витамин В, РР, тиамин, каротин, төмөр, цинк, йод, бусад микроэлементууд ихээр агуулагддаг байна. Үүнээс гадна будааны каш орлуулашгүй аминхүчлээр баялаг.

Гуравдугаарт овьёсны каш. Эмч нарын хэлж байгаагаар овьёс нь ислэг, уураг, витамин А, С, Е, РР, магни, фосфор, фтор, кальци, кали, никель, В бүлгийн витаминуудаар баялаг юм байна. Мөн овьёс нь ходоодны хүчилтөрөгчийг хэвийн болгож, биеийг цэвэрлэдэг байна.

Өмнө нь хоол зүйч Анжелика Дюваль оросуудын өглөөний цайндаа идэх дуртай сэндвичийг шүүмжилж байсан юм. Мэргэжилтний хэлэхдээ, өглөөний цайнд сахар, исгэгч ихтэй хүнс болон кофеноос татгалзах хэрэгтэй гэж зөвлөж байсан юм.

Эх сурвалж: www.lenta.ru