Х.Оюунболд

Тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсон АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден коронавирус, уур амьсгалын өөрчлөлт, дүрвэгчдийн асуудал, арьс өнгөөр ялгаварлах гэсэн бусад асуудлыг хөндсөн 15 бичигт гарын үсэг зуржээ. Мөн түүнд халаагаа өгсөн ерөнхийлөгч Доналд Трампын зарим шийдвэрийг цуцлахыг тушаасан байна. Тэрээр энэ бичгүүдэд гарын үсэг зурснаар АНУ-ыг Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ болон ДЭМБ-д буцан нэгдэх үйл ажиллагааг зөвшөөрсөн алхам болж байгаа аж. Түүнээс гадна амны хаалт хэрэглэх, холбооны бүх барилга, холбооны Засгийн газрын бүх нутаг дэвсгэрт нийгмийн харилцаанд зай барихыг тушаасан байна. Жо Байден түүнийг үүрэгт ажлаа хүлээн авсан эхний 100 өдөрт амны хаалтаа хэрэглэхийг иргэдээсээ хүсчээ. Түүний өөр нэг цуцалсан тушаал нь Мексикийн хил дээр хана барихад зориулсан холбооны зарим зардлыг зарцуулахыг зөвшөөрсөн үндэсний онцгой байдлын мэдэгдлийг цуцалсан байна.

Жо Байдены  үйл ажиллагааны ихэнх нь мусульман шашинтай зарим орны иргэдийг АНУ руу аялахыг эсэргүүцсэн хоригийг цуцалжээ. Түүнээс гадна шинэ ерөнхийлөгч дүрвэгч хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрийг хадгалах, АНУ-д хүүхэд байхдаа хууль бусаар ирсэн дүрвэгчдийг хамгаалах үүрэг өгчээ. Тэрээр “Цагаан ордны зууван танхимд олон захирамж, санамж бичигт гарын үсэг зурах үеэр  өнөөдөр эхлэхээс илүү сайн үе алга. Би АНУ-ын иргэдэд өгсөн амлалтаа биелүүлж эхэлнэ” гэж мэдэгдсэн байна. Түүний Засгийн газрынхан уур амьсгал, эдийн засаг, эрүүл мэнд, дүрвэгчдийн асуудлыг багтаасан 53 баримтад гарын үсэг зурахаар төлөвлөсөн ч Доналд Трампын улс төрийн бодлогын ихэнх тохиолдлыг буцаах юм байна. Жо Байден тангараг өргөхдөө гартаа Библи барьж АНУ-ын Засгийн газраас гарсан итгэмээргүй цагаан хоолойгоор дамжуулсан үзэн ядалт, худал хуурмаг цахим орчинд мэдээлэл тархсан дөрвөн жилийн дараа эх орноо эв нэгдэлтэй болгох  сорилт тулгарах замаар удирдахаа зөвшөөрчээ. Сүүлийн дөрвөн жилийн энэ хэцүү өвдмөөр сургамжийн талаар түүний анх хэлсэн илтгэлдээ “Үнэн бас худал гэж байдаг. Худал зүйлийг эрх мэдэл, хөрөнгө ашиг олж авахын тулд хэлдэг. Үүнийг унагаах бол бидний хариуцлага” гэж мэдэгджээ.

 

Доналд Трампын түүнд үлдээсэн захианы талаар дахин ярилцана

Тэрээр сонгуульд Жо Байденд ялагдсаны дараа уламжлалт олон протоколыг зөрчсөн ч Зууван танхимд шинэ ерөнхийлөгчид зориулж захиа үлдээдэг журмыг зөрчсөнгүй үлдээжээ. Энэ талаар түүний Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жуд Дир “The Associated Press”-т захианы утга агуулгын талаар мэдээлэхээс татгалзсан байна. Мөн хоёр ерөнхийлөгчийн хоорондын харилцаа хувийнх байдаг гэж мэдэгджээ. Харин Жо Байден Доналд Трампыг түүнд их өгөөмөр захиа бичсэн гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Гэхдээ тэрээр түүнтэй ярилцах хүртэл захианы талаар мэдээлэхийг хүсээгүй аж.

 

Олон орны төрийн тэргүүн нар болон НҮБ Жо Байдены ажиллагааг сайшааж байгаагаа илэрхийллээ

Мексикийн Гадаад харилцааны сайд Марсело Эбрард АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар эхний ажлаа дүрвэгчдийн улс төрийн бодлогын хүрээнд хийж байгааг сайшаажээ. Тэрээр “Мексик улс хоёр орны хилийн дагуу барьж байгаа хана барих ажлыг зогсоосон, “ДАКА” хөтөлбөртэй холбоотой санаачлагыг дэмжихээс гадна давхар иргэншил олгоход чиглэсэн санаачилга гаргасныг дэмжиж байгаа талаар” твиттертээ жиргэжээ. Мөн Доналд Трампын холбоотон асан Бразилийн ерөнхийлөгч Жэйр Болсонару Жо Байденд баяр хүргэжээ. Мөн хоёр орны нөхөрсөг харилцаа урт удаан, бат бэх байхыг сануулснаас гадна ардчиллыг хамгаалах, хувь хүний эрх чөлөө дээдэлсэн үнэт зүйлд тулгуурлаж байна гэж мэдэгдсэн байна. Баяр хүргэж илгээсэн захиандаа түүний зүгээс АНУ, Бразилийн түншлэлд гайхалтай ирээдүйг харсан алсын хараатай байна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уржигдар орой АНУ-ын шинэ ардчилсан Засгийн газрын гарын үсэг зурсан зарим нь ДЭМБ-аас гарахаас зайлсхийсэн болон Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээнд дахин нэгдэхээ илэрхийлсэн зэрэг олон мэдээллийн улмаас мэдэгдэл хийжээ.  Тэрээр “АНУ-ын зүгээс ДЭМБ-ын гишүүн орон болохын тулд хийсэн амлалтыг талархан хүлээн авчээ. Мөн энэ байгууллагыг дэмжих нь цар тахалтай хийж байгаа тэмцэлд нэгдсэн харилцан уялдаатай хариу арга хэмжээ авах нийтийн хүчин чармайлтад  зайлшгүй хариуцлагатай” байгааг онцлов. Түүнээс гадна цар тахал болон түүний үр дагаврыг зогсоохын тулд олон улсын нийгэмлэг найрамдалтай нэгдэж ажиллах цаг үе ирээд байна. Тиймээс COVID-19-ийн эсрэг үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх тариаг  адил тэгш хуваарилахыг дэмжихийг уриалжээ. Антонио Гутерриш Жо Байдены АНУ-ыг Парисын уурын амьсгалын өөрчлөлтийн гэрээнд дахин нэгдэх болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ олон сорилт өмнө нь байгааг онцлон тэмдэглэжээ.

 

Доналд Трамп ямар нэгэн аргаар буцаж ирнэ гэв

Ерөнхийлөгч асан  Доналд Трамп уржигдар төр барих эрхийн хугацаа дуусахаас хэдэн цагийн өмнө Цагаан ордныг орхиж Флорида дахь шинэ сууц руугаа Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцолгүйгээр явсан байна. Шинэ ерөнхийлөгч бутарсан эх орноо нэгтгэх, хямралыг цэгцлэх зорилготойгоор хүлээн авчээ. Харин эрх мэдлээ шилжүүлэхэд Капитолийг бүсэлсний дараа дээд зэргийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан, Доналд Трамп шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоогүй нь эртнээс 150 жил мөрдөж ирсэн уламжлалыг эвдсэн явдал болсон байна. Цагаан ордноос Доналд Трампыг Вашингтон хотын гадна байдаг Эндрью цэргийн баазад цэргийн ёслолын ажиллагааг зохион байгуулж үдэж өгсөн аж. Тэнд тэрээр шинэ Засгийн газарт их амжилт, аз хүссэн ч Жо Байдены нэрийг дурдаагүй байна. Харин Флорида руу явахынхаа өмнө түүнийг дагагсдад “Бид ямар нэгэн аргаар буцаж ирнэ” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.22 БААСАН № 16 (6493 )