Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.01.12/ өглөө. Улсын хэмжээнд даваа гаригт 15849 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс  халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад батлагдсан нийт тохиолдол 1456 боллоо. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “БЗД-ийн XVII хорооны хоёр гэр бүлийн есөн хүн, БГД-ийн VI хорооны нэг гэр бүлийн гурван хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнээс халдвар илэрсэн. Дээрх хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан” гэж ярилаа.

Дотоодын 956  халдварыг танилцуулбал /2021.01.12/

  • Улаанбаатар хотод-630
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn